Өнөөдөр буюу 2 сарын 5ны өдөр МОАШТ-н волейболын төрөлөөр амжилттай зохиогдлоо. Тэмцээнд эмэгтэй 10, эрэгтэй 12 багийн тамирчид хүч сорин өрсөлдснөөс

эмэгтэй:

алтан медаль ШУТИС

мөнгөн медаль МУБИС

хүрэл медаль ИЗИС

эрэгтэй:

алтан медаль МУИС

мөнгөн медаль ХААИС

хүрэл медалийг ШУТИС тус тус хүртлээ. Харин энэ удаагийн тэмцээний гол онцлог нь манай улсад 4 сарын 9-16ны хооронд зохиогдох АОАШТ-нд монгол улсаа төлөөлөн оролцох эмэгтэй баг тамирчдийн бүрэлдэхүүнээ сонголоо. Уг бүрэлдэхүүнд нийт 20н тамирчин байгаа бөгөөд эдгээрээс 12 тамирчнийг шалгаруулан тэмцээнд оролцуулах юм байна.Оюутны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ENACOREE багийн дасгалжуулагч, Сүлд багийн дасгалжуулагч Тамир, Тэнүүн-Огоо багийн дасгалжуулагч Мөнхнаран нар шалгарлаа.  


Монголын Оюутны Аварга Шалгаруулах Тэмцээн

2012 оны 02-р сарын 02 Нийтэлсэн tugsjargal

ОАШТэмцээн 2 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Эрэгтэй 12 баг 3н хэсэг мөн эмэгтэй 10н баг 3 хэсэг болон хуваагдсан. ИЗИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, УБИС, Дархан аймгийн ХААИС, ДХИС, ҮБТДС гээд 10 гаруй багийн 150-аад оюутнуудын ширүүн өрсөлдөөнд өрнөж байна.Эмэгтэй багуудаас:

1-р хэсгээс 1. ШУТИС

                    2.МУИС

2-Р хэсгээс:1.ИЗИС

                    2.ЭМШУИС

3-р хэсгээс:1.МУБИС

                   2.ХААИС тус тус шалгарлаа. Тэмцээн энэ сарын 5ны өдөр хүртэл явагдана.

Волейболын сэдэвтэй дуу, шүлэг

2012 оны 01-р сарын 20 Нийтэлсэн tugsjargal

http://buildingabrandonline.com/wp-content/uploads/2010/08/music-notes1.jpg

Үг. Г.Сүхбаатар

Ая. Л.Оюун-Эрдэнэ

"Эрчилсэн Бөмбөг"

1. Шугамтай талбайн хоёр талд

Шударгаар тамирчид бөмбөгөөр тэмцэнэ

Баг тамирчдын сэтгэл нийлнэ

Хос шүүгчдийн шүгэл дуугарна

Дахилт:

Нэг хоёр гурваа гээд

Өргөсөн бөмбөгөө нэг нь цохино

Бөмбөг эргэсээр талбайд унахад

Бүх үзэгчдийн сэтгэл баясана

Үглэл:  Шүглийн дуунаар тоглолт эхэллээ

Шүүгч шодоод бид давууллаа

Шийдсэн өрсөлдөөн, Шилмэл тактик

Шударга дүн, Шийдсэн Балейшик

Харж бай, Шугамаа ав

Хаа хаялаа, Босго, Өргө

Хажуугаар нь мушги, Наана чинь "Хаалт"

Хашир волейболчдын ялалтын агшин

 2. Тор давуулсан бөмбөгийг тэд

Тосож аваад эсрэг довтолно

Тоглогч бүхэн дэс дараагаар

Тойрч эргэн байраа солино

Дахилт:

Эрчтэй цохисон бөмбөг ирэхэд

Идэр залуус мэрийж тосно

Ганцхан тэдний хүчтэй тоглолтыг

Гагцхүү шүүгчид зогсоож чадна.

1998 он

Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оноос хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан нөхдүүд бөмбөгөөр тоглож нааддаг байсан нь залуу үеийхний сонирхлыг татаж бөмбөгтэй харьцах анхны мэдэгдхүүнийг бий болгосон. Дараахан ЗХУ-н Эрхүү хотноо суралцаж байсан Монгол оюутнууд уг тоглоомыг сонирхон өөрийн орны залуучуудын дунд дэлгэрүүлэхийг эрмэлзэн үзэж хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хүсэлт тавин захиа бичиж хоёр бөмбөг нэг торыг илгээж тоглох арга барилыг тайлбарлан ирүүлсэн байна. залуучуудын эвлэл эдгээр зүйлсийг хүлээн авч цэргийн залууучуудын байгууллагат албан ёсоор хүлээлгэн өгч залуучуудын дунд хөгжүүлэхийг үүрэг даалгавар болгожээ.

Волейболлын спорт Монголд идэвхтэй хөгжсөн нь

1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон.

Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй.

Тоног төхөөрөмж

Тоглолтын талбай:
Тэгш өнцөгтэй 2 ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Талбайн хэмжээ нь 18х9м урттай байна.

Тор : нь дунд шугамын дээгүүр сайтар давагдсан байх бөгөөд эрэгтэйчүүдийн тор нь 243см эмэгтэйчүүдийн тор нь 224см байна. Торны 2 хэсгээр өндрийг тохируулж байдаг. Торны урт 9,5м өргөн нь 1м байна. Нэг нүдний хэмжээ нь 10см дээд тал нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байна.

Хязгаарны тууз: 5см өргөн 1см урт цагаан өнгийн 2 тууз шугамын харалдаа 2 босоо татагдана. Антен нь 10мм-ийн диаметртэй 190см өндөртэй уян хугарамхай эдээр хийгдсэн хязгаарлагч туузны баруун талд бэхлэгдсэн байна.

Бөмбөг: Бүслүүрээрээ 65-67см, 260-280гр жинтэй даралт нь 294,3-318,82 км2/см уян зөөлөн арьсаар гадарласан, дотор хэсгээрээ резинэн эдлэлээр хийгдсэн, нэг өнгийн цайвар буюу цэнхэр шар, ягаан хосолсон алаг өнгөтэй байна.

Хэнтий аймагт болох Нээлттэй тэмцээн

2012 оны 01-р сарын 05 Нийтэлсэн tugsjargal



Энэ сарын 23-26ны хооронд Хэнтий аймагт Насанд Хүрэгчдийн нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Сүлд" багын дасгалжуулагч Тамир-аас лавлана уу!!! Утас: 99090489

Монгол Улсад болох Оюутны Азийн АШТэмцээн

2012 оны 01-р сарын 01 Нийтэлсэн tugsjargal

Тэмцээнийг Монгол улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн  хурлаар шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар Тайланд, Узбекстан, Непал, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казакстан, Монгол зэрэг 8 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ ЗБХ-нд албан ёсоор ирүүлсэн ба цаашид Япон, Тайвань, Гонгконгийн багууд оролцох талаараа ярилцаж байгаа ажээ. 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн зохиогдоно. 10 орчим их дээд сургуулиудаас 70 гаруй оюутнууд сайн дураар ажиллах ба одоогоор МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутнууд ажиллах сонирхолоо илэрхийлж, анкетаа өгч бүртгүүлжээ. Монгол улсаас оролцох тамирчдыг 2012 оны  2 сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗСургуулийн зааланд болох оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулна.

Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид Тайланд, БНХАУ-ын дараа орж,  Хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМастер Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар,  П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч өндөр амжилт үзүүлж байжээ. Мэдүүлгийг 2012 оны  03 сарын 09-ны өдрийг хүртэл ЗБХороо хүлээн авна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Оюутны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн

2012 оны 01-р сарын 01 Нийтэлсэн tugsjargal
Волейбол сонирхогчиддоо сонирхуулахад тун удахгүй Оюутны Улсын Аварга Шалгаруулах тэмцээн 2 сард эхлэх гэж байна. Он гарсаар багууд тэмцээнийхээ бэлтгэлийг эхэлсэн байна. Тэмцээнд оролцохоор зэхэж байгаа багууддаа спортын өндөр амжилт хүсье.

Тэмцээн 2011 оны 12 сарын 4ний өдөр Японы Токио хотод 15 өдрийн турш амжилттай зохиогдлоо.Тэмцээний хаалтын үеэр шилдгүүдийг шалгаруулсан ба онооны үзүүлэлтээр дүгнэсэн юм.Оросын Холбооны Улсын Максим Михаил хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. Тэрээр нийтдээ 185н оноог багтаа авчирж чаджээ. ОХУ довтолгоогоор нийт 288 оноо авсан бол Михаил 150 оноог авчээ.Мөн 0.53 хувьтай хаалтийг гүйцэтгэсэн нь түүнийг ШИЛДЭГ ХААГЧИЙН 13-р байрт бичигдэхэд хүргэжээ.Тэмцээний медалийн эзэд удахгүй болох Олимпийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

1-р байрт: Оросын Холбооны Улс

2-р байрт: Польш Улс

3-р байрт: Бразил улсууд шалгарснаар Олимпийн эрхээ авч байгаа юм.

Шилдэг тамирчдаар:

Шилдэг тамирчин: Fernando Hernandez Pamos (Cuba)

Шилдэг довтлогч: Ahmed Abdelhay (Egypt)

Шилдэг хаагч: Marcin Mozdzonek (Poland)

Шилдэг хамгаалагч:Qi Ren (China) тодорчээ.

translate FIVB.org


2011 Лигийн шилдэгүүд

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн tugsjargal

Шилдэг довтлогч: эрэгтэй ИНЕГ Андрей эмэгтэй Аминбүрд Цэцэгжаргал

Шилдэг хамгаалагч: эрэгтэй Сүлд Ган-Эрдэнэ эмэгтэй Аминбүрд Халиун

Шилдэг хаагч: эрэгтэй Сүлд Пүрэвсүрэн эмэгтэй Уурхайчин Цэндхүү

Шилдэг тэгш тоглогч: эрэгтэй Уурхайчин Эрдэнэбилэг эмэгтэй Уурхайчин Буянжаргал

Шилдэг давуулагч: Харх  Артиом  эмэгтэй Эрчим Сүнжидмаа

Шилдэг дасгалжуулагч: ИНЕГ Одбаяр нар тус тус хүртлээ. Бүх шилдэг болсон тамирчиддаа спортын өндөр амжилтийг хүсэн ерөөе.


Тэмцээн 11 сарын 30-нд Спортын төв ордонд сүүлийн тоглолтуудаа хийж дууслаа. Маш их өрсөлдөөнтэй явагдаж ялсан баг аварга болж ялагдсан баг медальгүй үлдэх тун ч сонирхолтой боллоо. Эрэгтэй багаас аваргын алтан медалийг 2010 оны аварга баг ИНЕГазарын Буянт-Ухаа баг, харин мөнгөн медалийг өмнө жил медалаасаа мултраад байсан Харх баг хүртэж нэг жил өнжөөд байсан амжилтаа эргүүлж авч чадлаа. Хүрэл медалийг хуучнаар Ноён баг байсан одоогоор ШШГГ-ийн Сүлд багийн тамирчид Уурхайчин багийг 3:1-н харицаатайгаар хожиж хүртлээ. Эмэгтэй багуудаас Enacoree баг Эрчим багийг 3:1 харьцаатайгаар цувралаараа ялж аваргын алтан медаль, харин мөнгөн медалийг 2010 онд яггүй сайн өрсөлдөж аварга авч байсан Эрчим-н тамирчид авсан юм. Хүрэл медалийн төлөө Тэнүүн-Огоо клуб Уурхайчин клубтэй өрсөлдснөөс мөн 3:1-н харицаагаар Уурхайчин баг цувралаа тэргүүлж чадсанаар медалиа авсан юм. Тэмцээний хаалтын ажиллагаа 12 сарын 02-нд Спортын төв ордонд болохоор боллоо.Хаалтын ажиллагааны үеэр тэмцээний шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.

Лигийн аварга шалгаруулах тэмцээний финалийн тоглолтууд мөн Спортын Төв Ордонд 11 сарын 22-нд эхэллээ. Эмэгтэй багуудаас аваргын алтан медалийн төлөө Дулааны цахилгаан станцын Эрчим клуб Enacoree(Аминбүрд) клубтэй хүрэл медалийн төлөө тоглоно.Харин Тэнүүн-Огоо клуб Уурхайчин клубтэй тоглохоор болжээ. Харин эрэгтэй багуудаас алтан медалийн төлөө Иргэний Нисэхийн Ерөнхий Газарын Буянт-Ухаа клуб Харх клубтэй, Хүрэл медалийн төлөө Сүлд Спорт Хорооны Сүлд баг Уурхайчин клубтэй тус тус тоглохоор боллоо. Лигийн аварга шалгаруулах тэмцээний финалид багууд хоорондоо 5 удаа тоглох ба эхний 3н хожилийг авсан баг нь медалаа авдаг юм.

Доороос авалтын техник

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн tugsjargal

 Дэлгэрэнгүйг дарна уу!

 Дэлгэрэнгүй»

Дээрээс авалтын техник

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн tugsjargal

Дэлгэрэнгүйг дарна уу!

 Дэлгэрэнгүй»
Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р хэсэг буюу сүүлийн тоглолтууд маргааш буюу 11 сарын 21ны өдрийн 13 цагт Спортын Төв Ордонд Эмэгтэй Тэнүүн-Огоо - Эрчим багуудын тоглолтоор эхлэх болно. Волейболын спорт сонирхогчид хүрэлцэн ирээрэй!

National Governing Body

Collegiate

Beach

High School

Juniors

Olympic Other